Нийслэлийн 18 дугаар сургуулийн барилгыг өргөтгөж дуусав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-01-24 12:08:42

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Нийслэлийн ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын дотоод засал, гадна тохижилт, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт, гадна тохижилт зэрэг ажлыг бүрэн дуусгаж, ашиглалтад ороход бэлэн болжээ.


Энэ нь 320 суудалтай, хичээлийн төв байртайгаа хүзүүвчээр холбогдсон, 3 давхар барилга юм. Гал тогоо, хоолны заал, эрэгтэй эмэгтэй ариун цэврийн өрөө, хичээлийн анги танхим болон бусад өрөө тасалгаанаас бүрдсэн байна.


Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр зураг төслийг “Форум арт, Дукат” ХХК, Ерөнхий гүйцэтгэлийг “Тамга уул” ХХК тус тус хийж гүйцэтгэн Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлжээ. 


Ташрамд дурдахад, сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажлууд явагдаж буй юм. 



Related news