Монгол, Хятадын хамтарсан “Тал хээрийн нутаг палеолитын үед” эрдэм шинжилгээний төслийг хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-03-19 09:20:34

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улсын ШУА-ийн Археологийн хүрээлэн БНХАУ-ын ШУА-ийн Эртний сээр нуруутан, палеонтологи, эртний хүн судлалын хүрээлэн болон Бээжингийн их сургуулийн Археологи, музей судлалын сургуультай хамтран эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх гэрээг байгууллаа.


“Тал хээрийн нутаг палеолитын үед” эрдэм шинжилгээний төслийг хамтран хэрэгжүүлэх гэрээнд энэ сарын 8-нд Бээжин хотноо ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Г.Эрэгзэн, Чулуун зэвсгийн судалгааны салбарын эрхлэгч, доктор (Sc.D), профессор Б.Гүнчинсүрэн БНХАУ-ын ШУА-ийн Эртний сээр нуруутан, палеонтологи, эртний хүн судлалын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), профессор Тао Дэнь болон Бээжингийн их сургуулийн Археологи, музей судлалын сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор Шен Рюйвэн нар гарын үсэг зурав.


Энэхүү эрдэм шинжилгээний төслийг анх удаа хэрэгжүүлж буйгаараа онцлогтой юм.


Related news