Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 6-нд болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол хэл бичгийн шалгалтыг 2024 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр 10.00-11.40 цагт зохион байгуулна.
Тус шалгалт Монгол
Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний
боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны
түвшин тогтоох зорилготой.
Шалгуулагчид шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө суудлын хуваарийн дагуу шалгалтын байран дээрээ ирэх, даалгаврыг хөх болон цэнхэр өнгийн тосон болон үзгэн балаар хийж гүйцэтгэх ёстойг Боловсролын Үнэлгээний Төв сануулав.
Шалгалтад ирэхдээ дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:
-Иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримт
-Бүртгэлийн хуудас
-Суудлын хуваарь
-Сургуулийн захирлаар баталгаажуулсан 3*4 хэмжээтэй цээж зурагтай тодорхойлолт
Монгол хэл бичгийн шалгалт 100 минут үргэлжилнэ.