Дөрөвдүгээр улирлын хичээл маргааш эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-07 15:23:44

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Сурагчдын хичээл маргааш эхэлнэ.


Ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар улирлын амралт энэ долоо хоногоор дуусаж байгаа юм. Боловсрол шинжлэх ухааны сайдын тушаалаар 2023-2024 оны хичээлийн жилийн бүтцийг баталсны дагуу дөрөвдүгээр улирлын хичээл бага ангийнхан /1-2 анги/ дөрөвдүгээр сарын 8-наас тавдугаар сарын 3 хүртэл хичээллэх юм.


Харин III-V ангийнхан зургадугаар сарын 7, дунд болон ахлах ангийнхан зургадугаар сарын 14-нийг хүртэл хичээллэнэ.


Related news