“Тоёота” компанийн үйлдвэрлэл дээд үзүүлэлтэд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2024-04-26 11:15:12

ТОКИО, 2024 оны дөрөвдүгээр сарын 26 /Kyodo/. Японы автомашин үйлдвэрлэгч “Тоёота Мотор” 2023 оны санхүүгийн жилд дэлхий даяарх үйлдвэрүүддээ 9.97 сая гаруй автомашин үйлдвэрлэсэн нь компани байгуулагдсанаас хойших хамгийн дээд үзүүлэлт болжээ. 


Тодруулбал, үйлдвэрлэлийн хэмжээ өмнөх оныхоос 9.2 хувиар өсжээ. Гэсэн хэдий ч тус корпорац 10.1 сая автомашин үйлдвэрлэх төлөвлөгөөгөө биелүүлж чадаагүй байна. 


Тус компани 2023 оны санхүүгийн жилд дэлхий даяар 10.3 сая гаруй автомашин борлуулсан нь мөн түүхэн дээд үзүүлэлт болжээ. Борлуулалтын хэмжээ өмнөх оныхоос 7.3 хувиар өссөн бөгөөд "Тоёота"-гийн автомашин Японд төдийгүй АНУ, Европын орнуудад эрэлт ихтэй байсан нь борлуулалт өсөхөд нөлөөлжээ. 


Хос хөдөлгүүрт машинууд одоо дэлхий даяар хамгийн их эрэлттэй байгааг компанийн тайланд дурдсан байна.

Related news