М.Цукерберг хамгийн баян хүмүүсийн хоёрдугаарт бичигджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-10-04 17:16:13

ВАШИНГТОН, 2024 оны аравдугаар сарын 4 /CNBC/. Meta компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг Америкийн бизнесийн магнат Жефф Безосыг гүйцэж дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын хоёрдугаарт бичигдэх болжээ. 


Bloomberg” агентлагийн тэрбумтнуудын жагсаалтад бичсэнэрэ, М.Цукербергийн хөрөнгийн хэмжээ пүрэв гарагт 206.2 тэрбум ам.долларт хүрснээр “Amazon компанийн гүйцэтгэх захирал, ерөнхийлөгч асныг /205.1 тэрбум ам.доллар/ ардаа орхилоо. “Facebook” нийгмийн сүлжээг үүсгэн байгуулагчдын нэг М.Цукербергийн хөрөнгийн хэмжээ одоогоор тэрбумтнуудын жагсаалтыг тэргүүлж буй “Tesla”-гийн захирал Илон Маскийнхаас 50 тэрбум ам.доллароор бага байна.


Meta” компанийн хувьцааны 13 хувийг эзэмшдэг М.Цукербергийн хөрөнгө энэ оны эхэн үеэс хойш 78 тэрбум ам.доллараар өссөнөөр “Bloomberg Index-ийн хамгийн баян 500 хүнийхтэй харьцуулахад хамгийн их өсөлттэй байжээ. “Meta”-гийн хувьцаанууд пүрэв гарагт түүхэн дээд үзүүлэлтэд буюу 582.77 ам.долларт хүрсэн нь 346.29 ам.доллараар арилжаалагдаж байсан нэгдүгээр сарын эхэн үеийнхтэй харьцуулахад ойролцоогоор 68 хувиар өссөн байна.


Meta” компани хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулсан нь түүний борлуулалт өсөхөд нөлөөлсөн тухай нэг бус удаа мэдээлж байгаа билээ. Энэ бол 2022 оны сүүлчээр 21 мянган ажилтнаа цомхотгож байсан компанийн хувьд томоохон ахиц дэвшиил бөгөөд Мукерберг зардлаа бууруулах томоохон төлөвлөгөөг хэрэгжүүлсэн нь компани эргэн сэргэхэд нөлөөлсөн гэж хөрөнгө оруулагчид үзэж байна.


Одоо Metaвиртуал бодит байдлын технологиудад олон тэрбум ам.долларыг зарцуулж бөгөөд зар сурталчилгааны үндсэн бизнес нь ашигтай хэвээр байгаа тус компанийг хөрөнгө оруулагчид дэмжсээр байна. Өнгөрсөн долоо хоногт Meta” компани “Orion AR гэдэг нүдний шилээ танилцуулсан нь олны сонирхлыг татжээ.

 



Related news