Тэргүүн хамба Д.Жавзандорж сүсэгтэн олонд “Насны авшиг” хүртээж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, 30 дахь хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж Батцагаан цогчэн дуганд сүсэгтэн олонд зориулан ном айлдаж байна.
Тэрбээр хаврын тэргүүн сарын шинийн 9-ний билэгт
энэхүү сайн өдөр Монголын ард түмэндээ “Насны авшиг” хайрлаж, айлдвар сургаалиа
айлдаж буй юм.
Номын айлдвар
хоёр хэсгээс бүрдэнэ. Эхний
хэсэгт Бурхан багшийн намтар цадиг, гэгээрлийн замналыг айлдан, сүсэгтэн олонд бурхан
багшийн сургаалийг хүргэх болно. Харин дараагийн хэсэгт насны авшиг хайрлах бөгөөд
насны авшиг хүртсэнээр буян хурааж, амьдралын өлзий хутгийг дэлгэрүүлэн, нас уртасч,
жаргалан нэмнэ хэмээн үздэг байна.