СЭЛЭНГЭ: Түймрийн голомтод шаардлагатай арга хэмжээг авч бульдозероор зогон татаж байна

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2025-05-04 17:44:08

Сүхбаатар, 2025 оны тавдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Түшиг суманд гарсан ой хээрийн түймрийн голомтод шаардлагатай арга хэмжээг авч бульдозероор зогон татаж байна.

 

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж Түшиг суманд ажиллаж, сумын Онцгой комиссыг хуралдуулан үүрэг чиглэл өглөө.  

 

Түшиг суманд энэ сарын 1-ний өдөр Ар шүрэн гэх газарт түймэр гарч байна гэх дуудлага мэдээллээр 15 хүний бүрэлдэхүүнтэй баг гарч ажилласан юм.

 

Өнөөдрийн байдлаар ОБЕГ, Үндэсний аврах бригад, Орхон аймгийн ОБГ, Нийслэлийн ОБГ, Сэлэнгэ ОБГ-ын 6 дугаар анги, Дархан-Уул, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн ОБГ-аас бүгд 250 алба хаагч, орон нутгийн иргэд 74, нийт 324 хүн ажиллаж байна.

 

Мөн аймгийн Засаг даргын зүгээс үлээгч, хөрөө зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.