ӨНӨӨДӨР: Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-05-09 07:01:30

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм


-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Москва хотноо болж буй Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно.


9:00 цагт: Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг Холидей Инн зочид буудалд болно.

9:30 цагт: ОХУ-ын Большой театрын тэргүүн гоцлоочид уригдан тоглож буй "Жизель" балетын талаар УДБЭТ-д мэдээлэл өгнө. Утас: 99024933

10:00 цагт: УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Т.Аубакир, Ч.Ундрам, П.Сайнзориг нар гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн өөрчлөлтийн талаар мэдээлэл өгнө. 

11:00 цагт: Томуу ба томуу төст болон улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн зааланд мэдээлэл хийнэ.

12:00 цагт: “Археологийн олдворт нуугдсан урлаг” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээнэ.


14:00 цагт: Дуутын хадны бичээсийн 400 жилийн ойд зориулан бүтээсэн "Цогт хунтайжийн санаашрал" баримтат киноны нээлт Үндэсний номын сангийн шинэ байрны мини кино театрт болно.

14:00 цагт: XX зууны монголын хүн ам, эдийн засгийн бүртгэл, судалгааны томоохон баримт болох “Монгол Улсын хүн амын тооллогын хэрэглэгдэхүүн” 9 боть номын нээлт Чингис хаан Үндэсний музейд болно. Холбогдох утас: 99051914


-"Үндэсний бичиг-Өв соёл" тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 12-ныг хүртэл гарч байна.

-“Амьд ертөнцийн спектр” сэдэвт биологийн тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд зургаадугаар сарын нэгнийг хүртэл үргэлжилж байна.

-Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал Яармаг дахь “IC Park”-т 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.


Орон нутагт:

-Үндэсний бичиг соёл, номын баярын нээлт Сэлэнгийн Долгио чуулгад болно.

-Архангай аймагт тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа Г.Дэмид жанжны талбайд болно.

-Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд “Сэлэнгэ аймгийн бүсийн уралдаан-2025”-ыг зохион байгуулна.

-Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас Үндэсний бичиг, соёл номын өдрүүдийг угтан бүх насны иргэдийн дунд Мийм бүтээх цахим уралдааныг 5 дугаар сарын 1-20-ныг хүртэл зарлалаа.

-Сэлэнгэ аймагт  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хаврын мод тарих өдрүүд энэ сарын 9-нийг дуустал үргэлжилнэ.


Хилийн чанадад:

-АНЭУ-ын Аль-Айн хотод шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-16-нд  болно. Тус тэмцээнд Монголын шатарчид оролцоно.

-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.

 

 

 

Related news