Сургууль, цэцэрлэгийн барилгын дулаан алдагдлыг бууруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-05-09 09:28:58

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Төрийн өмчит сургууль, цэцэрлэгийн барилгын дулаан алдагдлыг бууруулж,  техникийг шинэчилнэ.


Монгол Улс Парисын хэлэлцээрээр хүлээсэн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд энэхүү ажлыг хийх юм. Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн зөвлөх Б.Сарнай болон Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны төлөөлөлтэй уулзаж санал солилцлоо. 


Сургууль, цэцэрлэгийн дулаан алдагдлыг бууруулах ажлыг өнгөрсөн жилүүдэд олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн. Тухайлбал, Германы Олон Улсын Хамтын Нийгэмлэг /ГОУХАН/-ээс нийслэлийн гэр хорооллын 22 сургууль, цэцэрлэгийн барилгын дулаан техникийн засвар шинэчлэлийг хийсэн. Цаашид дулаалах шаардлагатай барилгуудын жагсаалт, тооцооллыг тус төслийн хүрээнд боловсруулах аж.


Боловсролын сайд энэхүү ажлын чухлыг онцлон цаашид ХББОСЯ-тай хамтран олон улсын донор байгууллагуудтай энэ ажилд хамтран ажиллах санал тавилаа гэж Боловсролын яам мэдээлэв.

Related news