Энэ 7 хоногт Монгол Улсад
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 2 /МОНЦАМЭ/. 2025 оны зургаадугаар сарын
2-8-нд болох үйл явдлын тойм
Монгол Улсын
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар
Бердымухамедов 2025 оны зургаадугаар сарын 1-2-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн
айлчлал хийнэ.
Улаанбаатарт:
6 дугаар сарын 2-нд: УИХ
дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.
6 дугаар сарын 2-нд: Банкны салбарын ажилтны өдөр
тохиож байна.
6 дугаар сарын 2-нд: Монгол-Туркменистаны бизнес форумыг МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгуулна.
6 дугаар сарын 4-нд:
Засгийн газрын ээлжит хуралдаан төрийн ордонд болно.
6 дугаар сарын
4-нд: “Чингис хаан” үндэсний
музейд Польш Улсын Варшавын Их
сургуулийн Дорно дахин судлалын профессор Агата-Бария Стажинск олон нийтэд зориулсан
цуврал лекц уншина.
6 дугаар сарын 5-нд: Дэлхийн байгаль орчны өдөр
тохиож байна.
6 дугаар сарын 5, 6-нд: УИХ-ын
чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.
6 дугаар сарын
5, 6-нд: Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх
“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын X бага хурал болно.
6
дугаар сарын 7-нд:
Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдөр тохиож байна.
6 дугаар сарын 7-нд: Мал эмнэлгийн салбарын ажилтны
өдөр тохиож байна.
6 дугаар сарын
7-нд: Ж.Пуччинигийн
"Чио Чио Сан" дуурийг УДБЭТ-ын тайзнаа толилуулна.
6 дугаар сарын 8-нд: Дэлхийн тэнгис далайн өдөр
тохиож байна.
-Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн
мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг
дуустал Яармаг дахь “IC Park”-т 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн
“Модлог гарден экспо” үзэсгэлэн-худалдаа гарч байна.
Орон нутагт:
6 дугаар сарын 6, 7-нд: Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд жил бүр уламжлал болгон зохион
байгуулдаг "Сэлэнгэ марафон-2025” бүх нийтийн буухиа тэмцээн болно.
-Архангай аймгийн музейд "Байгалийг ойроос" түр үзэсгэлэн 2025 оны 7
дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
Хилийн
чанадад:
-Чехийн Үндэсний
музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл
гарч байна.