Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар аадар бороо орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 9 /МОНЦАМЭ Нутгийн баруун хэсгээр өнөөдөр 8-20 цаг хүртэлх үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй.
Увс нуурын хотор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир
орчим, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +19-+24
градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +30-+35 градус, бусад нутгаар
+23-+28 градус дулаан байна.