Хятад улс ба Төв Азийн орнууд мөнхийн сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-06-18 09:47:20

АСТАНА, 2025 оны зургаадугаар сарын 18 /Kazinform/. Төв Ази-Хятадын дээд хэмжээний хоёр дах удаагийн уулзалт мягмар гарагт Казахстаны нийслэл Астана хотод болж, түүнд оролцогчид Астанагийн тунхаглал болон Мөнхийн сайн хөршийн харилцаа, найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. 


"Төв Ази-Хятад" бүтцийн  нарийн бичгийн дарга Сун Вэйдуний мэдээлснээр, төрийн тэргүүн нар "санал бодлоо дэлгэрэнгүй солилцож", дээд хэмжээний уулзалтын ололт амжилт, хэтийн төлөв, олон талт хамтын ажиллагааны цаашдын хөгжил, мөн бүс нутгийн болон олон улсын асуудлуудыг хэлэлцсэний сацуу "хэд хэдэн тохиролцоонд хүрсэн"  байна. 


Төв Азийн улсуудын Хятадтай тогтоосон харилцаа нь мөнхийн стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн гэж Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев  дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгдсэн байна.


Төв Ази-Хятадын дээд хэмжээний хоёрдугаар уулзалт Астана хотноо өчигдөр болсон юм. Энэ удаагийн уулзалтыг Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев даргалан явуулсан бөгөөд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров, Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон, Туркменистаны Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов, Узбекистаны төрийн тэргүүн Шавкат Мирзиёев нар оролцжээ. 

Төв Ази-Хятадын дээд хэмжээний анхдугаар уулзалт 2023 оны тавдугаар сарын 19-нд БНХАУ-ын Шиан хотноо болж байв
Related news