Тасоев-Ринерийн тулааныг тэсэн ядан хүлээж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА, 2025 оны зургаадугаар
сарын 23. /ТАСС/. Оросын жүдоч, дэлхийн хошой аварга Инал Тасоев, Францын
алдарт жүдоч, Олимпын таван удаагийн аварга Тедди Ринер нарын дараагийн барилдааныг
үзэхийг маш олон хүсэн хүлээж байна.
Саяхан Будапешт хотод болсон
жүдогийн ДАШТ-д аваргалсан Тасоевт Т.Ринер баяр хүргээд, түүнтэй дахин
барилдах мөч ирнэ хэмээн бодож байгаагаа илэрхийлжээ.
“Бид уулзах нь гарцаагүй учраас
заавал уулзана гэж бодож байна. Үүнд ямар нэгэн онцгой шалтгаан байхгүй, зүгээр
л спортын сонирхол юм. Үүнийг олон хүн хүлээж байгаа учраас би зөвшөөрнө” гэж домогт
аварга ярилаа.
2023 онд болсон ДАШТ-ий финалд
Ринер Оросын жүдочийг ялсан боловч хэсэг хугацааны дараа Олон улсын жүдогийн
холбооноос шүүгч алдаа гаргасныг хүлээн зөвшөөрч, хоёр тамирчныг хоёуланг нь
аваргаар тодруулсан юм. Харин саяхан Будапештад болсон ДАШТ-д Ринер бэртлийн
улмаас оролцож чадаагүй ажээ.
Өдгөө 27 настай Тасоев дэлхийн
хошой аварга, Европын гурван удаагийн аварга юм. Т.Ринер дэлхийн болон Европын
таван удаагийн аварга бөгөөд Олимпын таван алтан медаль хүртжээ.