“Чингис хаан” олон улсын нисэх буудал өнгөрсөн онд хоёр сая зорчигч хүлээн авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-21 16:30:22

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Игавахара Масарү тэргүүтэй албаны хүмүүс “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудлын барилга байгууламжийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай биечлэн танилцав.


Монгол Улсад агаарын тээврийн салбарт зорчигчдын тоо эрчимтэй өсөж, нисэх буудал ачаалалтай ажиллаж  байна. Монгол Улсын Засгийн газар, Зам тээврийн яам, "ЖАЙКА"-гийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран энэхүү нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадал нэмэх ажлыг богино хугацаанд хийхээр төлөвлөсний дагуу өнөөдөр үйл ажиллагаатай нь танилцсан юм. 

 

”Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг Японы хөнгөлөлттэй зээлийн тусламжтайгаар 2021 оны 7 дугаар сард ашиглалтад оруулсан. Өнгөрсөн хугацаанд  зорчигчийн урсгал тасралтгүй өссөөр 2023 онд 1.7 сая, өнгөрсөн онд хоёр сая зорчигч хүлээн авчээ.




Related news