Сурагчид “Од эрхэсийн ордон”-оор аялав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-11-16 16:15:01

ЕБ-ын 35, 58, 79, 87 дугаар дунд сургууль болон 29 дүгээр тусгай сургуулийн нийт 200 орчим сурагч өнөөдөр “Сансар од эрхэсийн ордон”-д зочиллоо.

Монгол Улсад “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг жил бүрийн 11 дүгээр сарын сүүлийн долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү өдрийг угтан Монгол улсын ШУА-иас санаачлан Нийслэлийн Боловсролын газартай хамтран тус аялалыг  зохион байгуулав.

Танилцах аялалыг нээж ШУА-ийн Эрдэм шинжилгээ, мониторингийн хэлтсийн дарга, доктор С.Баяннасан үг хэлж, ШУА-иас эрхлэн гаргадаг ном бүтээлийн дээжээс сургуулиудын номын санд бэлэглэсэн юм.

Энэ үеэр хүүхэд багачууд “Сансар танхим”-аар зочилж, од эрхэсийн тухай хялбаршуулсан танин мэдэхүйн богино хэмжээний 3D киног үзэж сонирхов.

Тус аялалд оролцсоноор хүүхэд багачууд шинжлэх ухааны шинэ мэдлэгээр оюунаа цэнэглэн, танин мэдэх, цаашлаад шинжлэх ухаанч, оюунлаг иргэн болон төлөвшихөд нөлөөлөх юм.

Ж.Болор

Related news