Дэлгүүрт орсон баавгайг бууджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
nyamtulga@montsame.mn
2015-10-15 15:02:06

МОСКВА. /NHK/. ОХУ-ын Алс Дорнод дахь худалдааны төв рүү дайран орсон зэрлэг баавгайг цагдаа нар буудан хороосон байна.

Зэрлэг баавгай Хабаровск хот дахь худалдааны төв рүү орой хаасан хойно нь шилэн хаалгыг хагалан оржээ. Улангассан баавгай тус байгууламжийг түвээсэн байна.

Хэвлэлд мэдээлснээр, баавгай дэлгүүрт орох үед дотор нь хэд хэдэн үйлчлүүлэгч байсан  нь зугтаж чаджээ.

Эцэст нь баавгай хаалгаар гарч, ойролцоох цэцэрлэг рүү явж байхдаа буудуулж үхсэн байна.

Долдугаар сараас хойш Хабаровск мужид ийм төрлийн 30 гаруй хэрэг гарсан бөгөөд хүн ам оршин суудаг хэсгээр баавгай үе үе харагддаг болжээ. Ой модыг сүйтгэсэн болон идэшний хомстлын улмаас ийм явдал болсон байж магадгүй гэж шинжээчид үзжээ.

Д.Нямтулга

 

Related news