Хэвлэл мэдээллийн салбарынхан сагсан бөмбөгөөр өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2015-10-27 14:02:52

Хэвлэл мэдээллийн салбарын "Спортын их наадам-2015" сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж, шилдгүүдээ тодруулна.

Тэмцээний нэгдүгээр байр алтан медаль, цом, өргөмжлөл, нэг сая төгрөг, хоёрдугаар байр мөнгөн медаль, өргөмжлөл, 500 мянган төгрөг, гуравдугаар байр хүрэл медаль, өргөмжлөл, 300 мянган төгрөгийн шагналтай. Мөн "Шилдэг тоглогч" шалгаруулж, цом, өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулах аж. 

Тус тэмцээн Д.Содномзундуйн нэрэмжит Монголын үндэсний сагсан бөмбөгийн ордонд ирэх сарын 7-8-нд болно. 

Ж.Болор

Related news