“Чухал яриа” уулзалтад Эрдэнэзуу хийдийн хамба Х.Баасансүрэн оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
mn_tuul@montsame.mn
2015-10-27 17:31:42

Монголын Залуучуудын холбооны “Залуус" танхимд энэ сарын 29-нд “Чухал яриа” уулзалт ярилцлага болно.

Тус уулзалт 14 хоногт нэг удаа болдог ба энэ удаагийн уулзалтад Эрдэнэзуу хийдийн хамба лам Х.Баасансүрэн оролцох юм. Тэрбээр “Амьдралын сайхан нь уулзахдаа байдаг” сэдвээр лекц уншиж, залуустай энгийн яриа өрнүүлэх аж.

Өвөрхангай аймгийн Оюутны холбоо, Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн Залуучуудын холбооноос уг уулзалтыг зохион байгуулах юм.

Б.Туул

Related news