Зургадугаар сарын 21-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-06-21 08:46:10
09.00 цагт ХНХЯ-нд "Залуучууд судлал-2017" эрдэм шинжилгээний бага хурал болно.

09.00 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Оргил” салбарт "Иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг" болно.

10.00 цагт Төрийн ордонд “Цахим засаглалаар дамжуулан хууль боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь" төслийн хүрээнд "Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нөлөөллийг нэмэгдүүлэх нь" уулзалт болно.

10.00 цагт БХБЯ-нд Нийслэлийн иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн санамж бичигт БХБ-ын сайд Г.Мөнхбаяр, НЗД С.Батболд нар гарын үсэг зурна.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Туурайн төвөргөөн 2017” олон улсын хөгжмийн их наадмын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд НЗД С.Батболд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Өмгөөлөгч Г.Баасан “Г.Доржзодовд хуулийнхан хатуурхаж байна" сэдвээр мэдээлэл хийнэ.

13.30 цагт Туушин зочид буудалд “Монгол Улсын гадаад валютын захын тогтолцоо, дэд бүтцийг хөгжүүлэх нь” хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээнд Монголбанк, БНСУ-ын Төв банкны төлөөлөл гарын үсэг зурна.

17.00 цагт Богд хааны ордон музейд "Эд өлгийн барилдлага: Хаанс Лэдэрийн мөрөөр" үзэсгэлэнгийн нээлт болно. 
Related news