Улаанбаатарт 32-34 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2017-06-26 07:31:02
 Улаанбаатар/МОНЦАМЭ/ Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын зарим нутаг болон Хөвсгөлийн уулархаг нутгаар түр зуурын дуу цахилгаантай бороо орно. 
 
Бусад  нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр байна. Алтайн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын сав нутгаар 24-29 градус,  говь талын нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар 32-27 градус, бусад нутгаар 29-34 градус дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 6-11 метр. 32-34 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 18 градус дулаан, харьцангуй чийг 37 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Related news