Өнөөдөр нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай усархаг бороо орно
ЛАВЛАГАА
Улаанбаатар/МОНЦАМЭ/ Өнөөдөр нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай усархаг бороо орж, борооны өмнө салхи ширүүсэх тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 9-14 метр, борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутгаар 15-20 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 градус, говийн бүс нутаг болон Дорнод Монголын тал нутгаар 34-39 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 29-31 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 23 градус дулаан, харьцангуй чийг 50 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурч байгаад өснө.