Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар 75-р сургуулийг буулгаж, шинээр барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dusem11@yahoo.com
2017-09-14 11:13:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийслэлийн хоёр сургуулийг шинээр барих, харин хоёр сургуульд өргөтгөл хийхээр болжээ.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд 720 хүүхдийн хүчин чадалтай сургууль шинээр барих бол Хан–Уул дүүргийн 75 дугаар сургуулийг буулгаж, 920 хүүхдийн хүчин чадалтай сургууль шинээр барина.

Мөн Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн 320 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөл, Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 480 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн барилгыг тус тус барихаар боллоо. Барилга угсралтын ажил 2018 оны наймдугаар сараас эхэлж, 2020 оны зургадугаар сард дуусна.

Энэхүү төслийг хэрэгжүүлэх  санамж бичигт нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, БСШУСЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Нансалмаа, Япон Улсын Жайка олон улсын байгууллагын Судалгааны төвийн захирал хатагтай Чи Эзаки нар гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Д.Өлзий
Related news