Сонгинохайрхан дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй 150 хүүхэд цэцэрлэгт хамрагдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилгаар Сонгинохайрхан дүүрэгт байгуулсан “Тэмүүжингийн андууд” цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо.
Н.Учрал гишүүн уг цэцэрлэгийн байрыг өөрийн хөрөнгөөр бүрэн засварлаж, материаллаг баазаар ханган, ашиглалтад оруулсан бөгөөд тус цэцэрлэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургаж, сургуулийн өмнөх боловсрол олгон, сэргээн засах эмчилгээ хийх юм.

Тэрбээр энэ үеэр хэлсэн үгэндээ “Сонгинохайрхан дүүрэгт 900 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг гэсэн статистик бий. Эдгээр хүүхдүүдэд анхаарал халамж маш их хэрэгтэй. УИХ-аар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол гаргахад миний бие ажлын хэсэгт орж ажиллахдаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурч, боловсрох, тэгш эрхтэй байх тогтолцоо тун сул байгааг ойлгосон. Улаанбаатар хотод X цэцэрлэгээс өөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургадаг цэцэрлэг байдаггүй. Өнөөдөр нээлтээ хийж байгаа энэхүү цэцэрлэгт 150 хүүхдийг хамруулна. Арван анги тус бүрт 15 хүүхэд авна гэж тооцвол 150 хүүхдийн эцэг эх ажил хийх бололцоотой болж байна. Зургаан нас өнгөрсөн хүүхэд ч энэ цэцэрлэгт хамрагдаж, сэргээн засах эмчилгээнд явж болно. Мөн өдөр өнжүүлэх төв ажиллана” гэлээ.

Эцэг эхчүүдийн төлөөллүүд үр хүүхдэд нь зориулсан цэцэрлэг ашиглалтад орж буйд баяртай байгаагаа илэрхийлж байв. Иргэн И.Урангоо “Манай хүүхэд долоон нас хүрсэн ч өмнө нь нэг ч удаа цэцэрлэгт явж байгаагүй, боломж хомс байлаа. Гэрийнхээ ойролцоо ийм цэцэрлэгтэй болсонд баяртай байна” гэсэн бол иргэн Р.Дэлгэр “Хүүхдүүд маань тохилог сайхан цэцэрлэгтэй болсонд үнэхээр их баярлаж байна. Бид хүүхдүүдээ тэврээд, Эх нялхсын эмнэлгээс өөр явах газар байдаггүй байсан бол одоо хүүхдээ цэцэрлэгт өгөөд ажил хийх боломжтой боллоо” гэсэн юм. Дашрамд дурдахад, уг цэцэрлэг нээлтээ хийснээр 22 иргэн ажлын байртай болж байгаа аж.

Б.Туул