НҮБ: Дэлхий дахинд өлсгөлөн газар авч байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛОНДОН. /Ройтерс/. Дэлхийн хэмжээнд өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийн тоо 2015 оныг хүртэлх 10 жилийн хугацаанд буурсан боловч эргээд нэмэгдэж байна гэж НҮБ анхааруулсныг Их Британийн “Ройтерс” агентлаг уламжиллаа. НҮБ-аас гаргасан тайланд дурдсанаар, өнгөрсөн онд 800 сая гаруй хүн өлөн зэлмүүн байжээ.
НҮБ-ын харьяа байгууллагууд, тухайлбал Дэлхийн хүнсний хөтөлбөр болон Хүүхдийн сан дэлхийн хүнсний аюулгүй байдал ба хоол тэжээлийн талаарх тайланг өнгөрсөн амралтын өдөр гаргасан байна.
Уг тайланд бичсэнээр, 2016 онд 815 сая хүн хоол тэжээлийн архаг дутагдалд орсон байдалтай байсан нь өмнөх оныхоос 38 саяар нэмэгдсэн үзүүлэлт аж.
Өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийн тоо хоёр жилийн өмнөөс нэмэгдэж эхэлсэн бөгөөд өнгөрсөн онд эрс нэмэгдсэн байна.
Ойрхи Дорнод болон Африкт болж буй зэвсэгт мөргөлдөөн, дэлхийн дулаарлаас үүдэлтэй ган гачиг, үер ус нь хүнсний аюулгүй байдлыг алдагдуулж байна гэж НҮБ-ын шинжээчид үзэж байна.
Дэлхийн хэмжээнд тураалд орсон 5-аас доош насны 155 сая хүүхэд байна гэж уг тайланд мөн дурджээ.
Өлсгөлөнтэй тэмцэх дорвитой бөгөөд тууштай арга хэмжээ авахыг НҮБ дэлхий дахинд уриаллаа.

Г.Доржханд