Зүрхний төрөлхийн гажигтай 41 хүүхэд Бээжинд эмчлүүлэхээр ирэв
ХИЛИЙН ЧАНАДААС
Бээжин /МОНЦАМЭ/. Төрөлхийн зүрхний гажигтай 41 монгол хүүхдийг Бээжинд үнэ төлбөргүй эмчлэхээр ирүүлсэн тухай урд өмнө мэдээлж байсан билээ. Энэ удаа эмчилгээний явц болон уг төслийн талаар сурвалжиллаа.
Монгол Улсын Улаан загалмайн нийгэмлэг /УЗН/, Хятадын Улаан загалмайн нийгэмлэг /ХУЗН/, Шастины нэрэмжит Улсын 3 дугаар эмнэлэгтэй хамтран төрөлхийн зүрхний гажигтай Монголд эмчлэх боломжгүй 100 хүүхдийг үнэ төлбөргүй Хятад улсад эмчлэх төслийг хэрэгжүүлж эхлээд байна.
Энэ нь БНХАУ-ын дарга Ши Жиньпинийн санаачилсан “Бүс ба зам” төслийн хэрэгжилтийг дэмжих ажлын хүрээнд хэрэгжиж буй "Сахиусан тэнгэр"-ийн аян төсөл бөгөөд одоогийн байдлаар Афганистан, Монгол улсад хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү төслийн гол зорилго нь “Бүс ба зам”-ын дагуу байрлах улс орнуудтай Хятад улсын харилцаа, хамтын ажиллагаа, ард түмний хоорондын эв нэгдлийг сайжруулах, хамтаар хөгжихөд чиглэж буй юм.
Төслийн эхний ээлжинд Хөх хотод 13 хүүхэд эмчилж байгаа ба энэ сарын 21-ний өдөр 41 хүүхдийг Бээжин хотод авч ирж, эмнэлэгт хэвтүүлэн урьдчилсан шинжилгээ хийж, эмчилгээний үйл ажиллагаа хэвийн эхэллээ. Хүүхдүүдийг дагалдан МУЗН-ийн төлөөлөгчид, 3 дугаар эмнэлгийн эмч нар болон ар гэрийнхэн нь ирсэн байв.

МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа , "Манай хоёр улсын Улаан загалмайн нийгэмлэгүүд олон жилийн хамтын ажиллагаатай. Хоёулаа “Зүүн азийн УЗН-үүдийн холбоо”-ны гишүүн. Бид жил бүр УЗН-үүдийн удирдлагуудын уулзалтыг хийж, өөрийн бүс нутагт тулгамдаж буй хүмүүнлэгийн асуудлыг хэрхэн шийдэх талаар ярьж зөвшилцдөг уламжлалтай. Хятадын УЗН-ээс МУЗН-д хандан “Бүс ба зам” төслийн хүрээнд Монгол улсын хамгийн эмзэг хэсэгт туслах асуудлыг хамтран боловсруулахаар бид ярилцаж тохиролцсон. Энэ хүрээнд төрөлхийн зүрхний гажигтай Монголд эмчлүүлэх боломжгүй хүмүүст туслах зорилгоор Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлэгтэй хамтарч нөхцөл байдлыг судалж, энэ хүмүүст туслах ажлыг эхлүүлсэн. Эхний ээлжинд БНХАУ-ын УЗН-тэй зургаан сарын хугацаанд 100-саас доошгүй хүүхдийг үнэ төлбөргүй эмчлэхээр хоёр талын хамтын ажиллагааны гэрээ байгуулж, Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлэг гуравдагч тал болж оролцсон. Эдгээр хүүхдийг Хөх хот болон Бээжин хотод эмчилнэ. Хятадын УЗН болон Улаан загалмайн сангийн хамтарсан ажлын хэсэг Монголд хоёр удаа очиж, шаталсан үзлэг хийн, Монголд эмчлэгдэх боломжгүй, яаралтай эмчилгээ хийх шаардлагатай, амьдралын боломж тааруу хүүхдүүдийг эхний ээлжинд сонгосон. Гуравдугаар эмнэлгийн хамт олон энэ ажилд маш шуурхай тус дэм болж ажилласан. Сонгож авсан хүүхдүүд дунд орон нутгаас ирсэн хүүхдүүд байгаад би их баяртай байгаа. Манай байгууллага бүхий л ложистик, зохион байгуулалтын ажлыг хариуцаж ажиллаж байна. Хүүхдүүд маань аян замдаа сайн яваад ирлээ. Бээжингийн нэр хүндтэй хоёр том эмнэлэгт хүүхдээ хувааж хэвтүүлээд урьдчилсан шинжилгээнд хамруулан, эмчилгээ хийгдэж байна.
Бид хүүхдээ ямар байдлаар ямар эмчилгээ авах, Хятадын талаас хийсэн гэрээний хэрэгжилтээ хэрхэн биелүүлж байгаа талаар танилцахаар ирсэн. Хятад улс бол зүрхний эмчилгээний чиглэлээр дээгүүрт ордог, туршлага ихтэй улс. Манайд тэднээс судлах зүйл их бий. Бидэнд танилцуулснаар, 14 хоногийн дотор бүх хүүхдийн хагалгаа амжилттай болвол эх орон руугаа буцах юм. Улаанбаатар хотод газардах хүртэл 3 дугаар эмнэлгийн тангараг өргөсөн эмч нар хяналт тавиад явна. Ийнхүү эмч нарынхаа өргөсөн тангарагынхаа төлөө тууштай, сэтгэл гаргаж байгааг харах таатай байна. Цаашид бид Хятадын УЗН-тэй хамтын ажиллагаагаа улам бүр нэмэгдүүлнэ. Хятад эмч нар Монголд очоод түр эмчлэх лиценз авч Монголд хүүхдүүдийг эмчлэх талаар хамтарч ажиллах бололцоог судлахаар тохиролцсон. Ингэвэл манай эмч нар ч тэднээс суралцах боломжтой. Хүүхдүүд маань эрүүл энх болж, эцэг эх, эх орондоо хэрэгтэй иргэн болно гэдэгт итгэлтэй байна. Бидний энэхүү хүмүүнлэгийн ажлыг дэмжиж байгаа бүх хүмүүст баярлалаа.
Хятадын УЗН-ийн дэд ерөнхийлөгч Гуо Чанжян-аас төслийн талаар тодруулав Тэрбээр энэ бол "Бүс ба зам"төслийн хүрээнд хэрэгжиж буй ажил. Хятад улсын бүхий л салбарын байгууллагууд өөр өөрийн чиглэлээр энэхүү төслийг дэмжиж байгаа. Хятад улс одоогоор тодорхой хэмжээний хөгжилд хүрч чадсан байна. Тиймээс олон улсад, ялангуяа "Бүс ба зам"-ын дагуух орнуудад өөрийн хувь нэмрээ оруулна. Улсын хувьд авч үзвэл “Бүс ба зам” бол стратегийн том бодлого. Бид энэхүү төсөлд чадах чинээгээрээ өөрсдийн хувь нэмрээ оруулж байна. Одоогийн байдлаар Афганистан, Монгол улсын хүүхдүүдийг Хятадад авч ирж, үнэ төлбөргүй эмчилгээ хийж байна. Цаашид бид 100 хүүхдийг эмчлээд энэ ажил зогсоно гэж байхгүй. Бид үргэлжлүүлэн судалж хэрэгтэй салбарт нь туслах ажлыг хийнэ. Мөн Монголын эмч нарын чадварыг нэмэгдүүлэх, Хятад эмч нарыг Монголд очиж хагалгаа хийх, Монголд байхгүй хэрэгтэй орчин үеийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх зэрэг талаар судалж, МУЗН манай байгууллага хоёр энэ чиглэлээр хамтарч ажиллана” гэв.
Шастины нэрэмжит Улсын 3-р эмнэлэгийн зүрхний эмч Д.Бат-Ундрал “Монгол улсад зүрхний мэс заслуудыг нэг үеэ бодвол хийдэг болсон. Одоо 2,3-н сартай хүүхдэд ч энгийн хагалгаа хийж байгаа. Гэхдээ хэт нярай хүүхдийн болон илүү нарийн мэргэжлийн төрлийн, хавсарсан нийлмэл зүрхний гажиг гэх мэт хагалгаа, эмчилгээг хийхэд эмч нарын маань мэдлэг, чадвар, туршлага хангалттай бус. Энэ удаагийн сонгогдсон хүүхдүүд маань ихэвчлэн хавсарсан, нийлмэл зүрхний гажигтай. Бид түүхэндээ анх удаа БНХАУ-ын эмч нартай хамтарч мэс засал хийх гэж байна. Уг нь манайх гадны тусламжаар зүрхний сүүлийн үеийн тоног төхөөрөмж авсан байгаа ч бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаа тал бий. Сүүлийн жилүүдэд төрөлхийн зүрхний гажиг нэмэгдэж байгаа. Энэ нь агаарын бохирдол, агаарт буй хүнд металлын тоос, хөдөлгөөний дутагдал, хоол хүнсний буруу хэрэглээтэй хамааралтай. Бид агаарын бохирдлыг зөвхөн уушгинд муу гэж ойлгодог. Гэвч энэ нь зүрхний хувьд ч ихээхэн муугаар нөлөөлдөг. Зөвхөн хүүхэд гэлтгүй, том хүний зүрхний өвчлөл агаарын бохирдлоос болж ихээхэн нэмэгдэж байна” гэлээ.

А.Анхбаяр