Шатарчид Пёнчан хотыг зорилоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн оюуны спортын наадмын шатрын тэмцээнд өрсөлдөхөөр манай улсаас долоон шатарчин өнөөдөр БНСУ-ын Пёнчан хотыг зорилоо.
“Пёнчан-2018” өвлийн XXIII олимпийн наадмын хүрээнд Дэлхийн оюуны спортын наадмыг зохион байгуулж байгаа юм. Тус наадмын шатрын тэмцээнд Монголын багийн ахлагч Г.Даваахүүгийн удирдлага дор 7-23 хүртэлх насны ангиллын классик шатар, нээлттэй шатар гэсэн ангилалд манай улсын тамирчид оюун ухаанаа сорин өрсөлдөнө.

Д.Өлзий