Н.Төгсцогт мэргэжлийн боксын ринг дээр 4 дэх ялалтаа байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-04 15:12:35

Монгол Улсын гавьяат тамирчин, олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, өдгөө мэргэжлийн боксчин Н.Төгсцогт мэргэжлийн боксын дөрөв дэх тулаанаа өчигдөр АНУ-д хийж өрсөлдөгчөө II раундад хүнд цохилтоор ялжээ.

Тэрбээр, 2015 оны гуравдугаар сард мэргэжлийн боксын ринг дээр анхны тулаанаа хийж ердөө 50 секундэд өрсөлдөгчөө буулган авч дуулиан дэгдээж байсан юм. Монголын шилдэг боксчин Н.Төгсцогт мэргэжлийн боксын ертөнцөд хөл тавьсан энэ хугацаанд дөрвөн тулаанд өрсөлдөгчдөө ялж шилдгүүдийг тулаанд дуудсаар байна.

Д.Өлзий

Related news