Эдийн засаг, нийгмийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-07-04 16:28:08
ХАВАНА. /Синьхуа/. Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канель болон тус улсад айлчилж буй Доминиканы Ерөнхий сайд Рузвельт Скеррит нар мягмар гарагт яриа хэлэлцээ хийж, хоёр улсын ард түмэнд ашиг тустай харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцсон тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.

Кубын ерөнхийлөгчийн ордонд болсон уулзалтын үеэр талууд эдийн засаг болон нийгмийн салбарт хамтын ажиллагаагаа цаашид улам бэхжүүлэхээр тохиролцсоны сацуу бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн байна. Р.Скеррит нь Карибын тэнгисийн хамтын нийгэмлэгийн гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын 39 дэх уулзалт болохоос нэг хоногийн өмнө Кубад айлчилж буй нь энэ аж.

Ямайка улсад болох уг дээд хэмжээний уулзалтад Кубын төрийн тэргүүн болон Чилийн Ерөнхийлөгч Себастьян Пинера нар тусгай зочины хувиар оролцох юм байна. Карибын тэнгисийн хамтын нийгэмлэгийн гишүүн орнуудын удирдагчид тус бүс нутгийн орнуудын эдийн засаг болон нийгмийн хөгжилд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх ажээ.

Э.Хулан
 
Related news