Үерийн улмаас Mazda болон Mitsubishi компанийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаа зогсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ТОКИО. /РИА Новости/. Үерт автсан Японы дүүргүүдэд байрладаг автомашин үйлдвэрлэгч Mazda болон Mitsubishi компанийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаа зогсжээ. Энэ тухай телевизийн “Эн-Эйч-Кэй” суваг мэдээлэв.
Японы төв болон баруун хэсгүүдэд үер буусны улмаас Хирошима болон Окаяма мужуудад байрлах үйлдвэрүүд хийгээд Mazda автомашины эд ангиудыг нийлүүлдэг үйлдвэрүүдийн үйл ажиллагаа зогссон байна. Түүнчлэн Окаяма мужиийн Курасики хот ихээхэн үерт автсаны улмаас Mitsubishi үйлдвэрийн үйл ажиллагаа зогсжээ.
Тус улсад 7 дугаар сарын 7-ноос эхлэн үер бууж, газрын хөрс нурсны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 160-д хүрээд байгаа аж.

Э.Аянзаяа