Хаитид амьдрал хүндэрсээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-07-24 16:48:50
ПОРТ-О-ПРЕНС. /АП/. Хаитичуудын хоолны үндсэн орц нь тахианы мах боловч сүүлийн дөрвөн жилийн хугацаанд тахианы үнэ хоёр дахин өсжээ. Харин хүнсний тос болон будааны үнэ өнгөрсөн нэг жилийн хугацаанд 10 хувиар өссөн байна.

Нэг литр сүүний үнэ өдөрт авах цалингийн доод хэмжээний тал хувьтай тэнцэж байгаагийн улмаас сүү худалдан авах иргэдийн тоо тун цөөхөн болоод байна. Баруун бөмбөрцгийн хамгийн ядуу улс болох Хаитид өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хяналтаас гарч, хүмүүсийн амьдрал улам хүндэрсээр байгаа ажээ.

Тус улсын нийслэл дэх нэгэн жижиг дэлгүүрийн худалдагч Кассандре Милорд нөхцөл байдлын талаар хэлэхдээ “Үнэхээр хэцүү байна” хэмээгээд 2014 оноос хойш инфляцийн түвшин хоёр оронтой тоо руу орсон гэжээ. “Зах ороход хичнээн хэмжээний мөнгө хэрэгтэйг таамаглах боломжгүй болсон. Учир нь юмны үнэ өдөр ирэх тусам нэмэгдэж байна” гэж тэрбээр нэмж хэлжээ.
 

 

Related news