Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Баян-Өндөр, 2026 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ёс зүйн хорооноос жил бүрийн арваннэгдүгээр сарыг “Ёс зүйн нөлөөллийн сар” болгон зарладаг. Энэ жилийн аяныг “Хамтран ажиллая-Харилцан дэмжье” уриан дор орон даяар өрнүүлж байна.
Аяны зорилго нь орон нутгийн төрийн байгууллагуудын дэргэдэх Ёс зүйн дэд хороодын үйл ажиллагааг дэмжих, зөвлөн туслах, төрийн албан хаагчдад ёс зүйн бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэхэд чиглэжээ.
Энэ хүрээнд төрийн албан хаагчдад “Төрийн албан хаагчийн ёс зүйн бодлого, үйл ажиллагаа”, “Төрийн байгууллагын соёл”, “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилд өртөх эрсдэлийг тооцох, үнэлгээ хийх, хариу арга хэмжээний төлөвлөлт” сэдвээр сургалт, мэдээлэл өгч байна.
Мөн төрийн албаны ёс зүйн индекс тооцох аргачлалын төсөл боловсруулахад шаардлагатай өгөгдөл, мэдээлэл цуглуулах, төрийн албан хаагчдаас судалгаа авах зорилгоор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын газар, Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын газарт ажиллажээ.