Ачаалж байна…
Ачаалж байна…
Adyakhuu Batbazar

РИО-ДЕ-ЖАНЕЙРО, 2026 оны арваннэгдүгээр сарын 20 /Kazinform/. Цалин хөлсийг бууруулахгүйгээр ажлын 5 өдөртэй долоо хоногт шилжих үйл явцыг зохицуулах тухай шийдвэр гаргаснаа Бразилын засгийн газар мэдэгдлээ.
Шинэ журмын дагуу долоо хоногийн ажлын цаг 44 байгааг үе шаттайгаар 40 болгон бууруулахаар төлөвлөж байгаа ажээ. Хөдөлмөрийн яамны цахим хуудсанд нийтлэгдсэн баримт бичигт Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва гарын үсэг зурсан байна.
Энэхүү өөрчлөлтийн дагуу 2026 оны 12 дугаар сарын 16-наас эхлэн ажлын долоо хоногийн үргэлжлэх хугацаа 44 цагаас 42 цаг болж богиносно. Харин 2027 оны 12 дугаар сард 40 цаг болж богиноссоноор ажилтнууд долоо хоногийн хоёр өдөрт нь цалинтай амрах юм.
Уг арга хэмжээ нь 6/1 гэсэн графикаар ажиллаж буй 14.8 сая ажилтныг хамрах бол 5/2 гэсэн графикаар долоо хоногт 44 цаг ажиллаж буй 21.7 сая хүн ажлын цагийг хорогдуулсны үр шимийг хүртэнэ.
Бразилын Хөдөлмөрийн сайд Луис Маринью шинэ өөрчлөлтийн үр дүнд ажилтнууд гэр бүл, эрүүл мэнд, суралцаж амрахад илүү цаг зарцуулах боломжтой болно.
“Гурван мянган реал авдаг ажилтнууд цаашид 3 мянган реал авна. 2026 оны 12 дугаар сард нэг цагийн ажлын хөлс 13.64 реалаас 14.96 реал болж өсөх ба 2027 оны 12 дугаар сард 15 реалд хүрнэ” гэж сайд мэдээллээ.
Шинэ журмыг 2025 оны 10 дугаар сарын 14-нд буюу Лула да Силва дахин сонгогдохоос өмнө Конгресс баталсан юм. 1998 онд ажлын цагийг богиносгох шийдвэр гарсан боловч тус улсад ажлын 6 өдөртэй долоо хоног 80 гаруй жилийн турш үйлчилж байгаа юм.
Ташрамд сонирхуулахад, 2024 онд Исландад ажлын 4 өдөртэй долоо хоногийг нэвтрүүлжээ.