Ачаалж байна…
Ачаалж байна…
Tuul Batsuuri

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай хавсралтыг соёрхон баталлаа.
Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих, гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэх хээрийн хөдөлгөөнт эмнэлэг, Эрдэнэт хотын хатуу хог боловсруулах үйлдвэр байгуулах, хог хаягдлыг татан зайлуулах менежментийг сайжруулах, орон нутагт явуулын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай тоноглогдсон автомашин ханган нийлүүлэх төслийг энэхүү хэлэлцээрийн санхүүжилтээр хийж эхэлсэн юм.
Өнөөдрийн байдлаар 50.0 сая еврогийн нэн хөнгөлөлттэй зээлийн 71 хувийг зарцуулж, 14.5 сая еврогийн зээл ашиглах үлдэгдэлтэй байгаа бөгөөд төсөл хөтөлбөрийн гурав нь хэрэгжиж дууссан, үлдсэн хоёр нь 90-98 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.