Ачаалж байна…
Ачаалж байна…
Aidos Shynai

Өлгий, 2026 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Аймгийн Хөгжимт драмын театр хүүхэд багачуудыг театрын урлагтай танилцуулах, урлаг, гоо зүйн боловсролыг нь дэмжих зорилгоор “Долоон дэлбээт цэцэг” хүүхдийн драмын жүжгээ толилуулж, 1000 гаруй хүүхдэд хүргэлээ.
Тоглолтыг “Монгол бахархал-Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд зохион байгуулж, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүүхдүүд болон ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдыг хамруулсан байна.
Хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон урлагийн бүтээлээр дамжуулан тэдний төсөөлөн бодох чадвар, гоо зүйн мэдрэмж, урлагийн боловсролыг хөгжүүлэхэд уг жүжгийн зорилго чиглэжээ.
Мөн соёл, урлагийн үйлчилгээг хүүхэд бүрд хүртээмжтэй хүргэх, тэгш оролцоог хангах нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тоглолтод үнэ төлбөргүй хамруулсан нь энэхүү үйл ажиллагааны онцлог байлаа.
Тус театрын уран бүтээлчид энэ сарын 27-нд өвлийн улирлын 70 дахь удаагийн тоглолтоо аймгийн нийт иргэдэд толилуулах бол 28-нд “Алтан шагай” хүүхдийн драмын жүжгээ хүүхэд багачуудын хүртээл болгох юм.