Ачаалж байна…
Ачаалж байна…
Oyunaa B

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан Улаанбаатар хотод автобус 22:00-02:00 цаг хүртэл дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна.
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэх зорилгоор ачаалал их чиглэлд 20 автобусыг нэмж үйлчилгээнд гаргаад байгааг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.
Нийтийн тээврийн 137 чиглэлд 1185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг. Зорчигчийн ачаалал их чиглэлд автобус нэмснээр зорчигч урсгал зургаан хувиар нэмэгдэж, хүлээх хугацаа 5 минутаар, санал гомдол 9 хувиар багассан байна. Өнгөрсөн 10 дугаар сард 105 чиглэлд явж буй 189 автобусыг богино эргэлтээр зохицуулжээ.