Ачаалж байна…
Ачаалж байна…
Altantsetseg .G

Баян-Өндөр, 2026 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Орхон аймагт ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын дунд дрон кодчиллын “Хурдан cup-2026” тэмцээнийг анх удаа зохион байгууллаа.
Тэмцээнийг аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний хэлтэс, Өсвөрийн “Хурдан” клуб, Дрон нисгэгчдийн клуб хамтран зохион байгуулж, 20 гаруй сурагч оролцов.
Тэмцээний үеэр мэргэжлийн багш нар сурагчдад дрон кодчиллын талаар онолын мэдлэг олгохын зэрэгцээ төхөөрөмжийг программын тусламжтай удирдах, нислэгийн чиглэл, хөдөлгөөнийг тохируулах зэрэг практик дадлага хийлгэлээ.
Дрон кодчилол нь сурагчдаас программчлалын мэдлэгээс гадна логик сэтгэлгээ, тооцоолол, бүтээлч байдлыг шаарддаг. Тухайлбал, дроныг тодорхой чиглэлд нисгэхийн тулд хөдөлгөөний дарааллыг урьдчилан тооцоолж, команд бичих бөгөөд төхөөрөмжийн гүйцэтгэлийг ажиглан алдааг засах шаардлагатай болдог.
Ийм төрлийн тэмцээн, сургалт нь хүүхэд, залуусыг программчлал, робот техник, инженерчлэлийн чиглэлээр сонирхон суралцахад дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ технологийг зөвхөн хэрэглэдэг бус, өөрсдөө бүтээж, удирдаж сурах боломж олгодгоороо ач холбогдолтой юм.