Ачаалж байна…
Ачаалж байна…
Adyakhuu Batbazar

ВАШИНГТОН, 2026 оны арваннэгдүгээр сарын 22/ТАСС/. “Формула-1” ангиллын авто уралдааны ДАШТ-ий 21 дэх гараа буюу Лас-Вегасын Гран-Прид “Ред Булл” багийн нидерланд уралдаанч Макс Ферстаппен түрүүллээ.
Хоёрдугаар байранд Их Британийн уралдаанч Ландо Норрис ("Макларен"), гуравдугаарт түүний багийн анд, Австралийн тамирчин Оскар Пиастри нар орсон байна.
Нийлбэр дүнгээр хэдийн аваргалаад буй Италийн уралдаанч Кими Антонелли анх удаагаа 400 онооны босгыг давж, 402 оноотой болжээ. Түүний ард Макс Ферстаппен (304 оноо), "Феррари" багийн их британи уралдаанч Льюис Хэмилтон (267 оноо) нар бичигдэж байна.
Зохион бүтээгчдийн цомын төлөөх өрсөлдөөнд 666 оноотой “Мерседес” баг хэдийн түрүүлсэн бөгөөд "Феррари" (517 оноо), "Ред Булл" (440 оноо) багууд удааалж байгаа юм.
“Формула-1” ангиллын авто уралдааны дараагийн гараа буюу Катарын Гран-При 11 дүгээр сарын 27-29-нд болно.