Ачаалж байна…
Ачаалж байна…
Oyunaa B
.jpg)
Монгол орны нутгийн зүүн хагаст өнөөдөр солигдмол үүлтэй, жавартай, хүйтэн байна.
Төв аймгийн зүүн хойд, Сэлэнгийн зүүн, Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын зарим сумын нутгаар 1 мм хүртэл цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг ЦУОШГ мэдээллээ.
Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -15-20, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр -9-14, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-4, бусад нутгаар -4-9 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмоор үүлшиж, цас орохгүй, салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө -3-5 градус хүйтэн байх юм.