Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Манай улс энэ оны эхний 10 сарын байдлаар 756.4 мян.тн авто бензин импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.5 хувиар нэмэгджээ.
Мөн 1,703.4 мян.тн дизель түлш импортолсон нь 2025 оны мөн үеийнхээс 14.2 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг Зам тээврийн яам мэдээлэв.
Монгол Улс дээрх хугацаанд 10,969.9 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн хилээр оруулсны 24.1 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзэлж байв.
Түүнчлэн 2023-2025 оны үзүүлэлтээр жилд дунджаар 2-2.5 сая тонн шатахуун импортолсон байна. Дизель түлш нийт импортын 55-60 хувь буюу 1.2-1.5 сая, АИ92, АИ95 зэрэг авто бензин 25-30 хувь буюу 550-700 мянга, онгоцны түлш, мазут, тос тосолгооны материал үлдсэн хувийг эзэлдэг. Шатахууны импортын 90-95 хувийг ОХУ-аас, үлдсэнийг нь БНХАУ, БНСУ зэрэг улсаас авч байна.