Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Арвайхээр, 2026 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Малайз улсын Селангор хотноо болж буй Шатар сонирхогчдын 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Өвөрхангайн охин алтан медаль хүртэж, дэлхийн аварга шатарчин боллоо.
Арвайхээр сумын Тэмүүлэл-Эрдэм сургуулийн 8б ангийн сурагч Л.Долгормаа тус тэмцээний W-1700 ангилалд өрсөлдөн есөн өргөөс 7.5 оноо авч, аваргалахын зэрэгцээ WCM (Woman Candidate Master) олон улсын шатрын цол хүртсэн бахдам амжилтын эзэн боллоо.
Түүний багш нь Өвөрхангай аймгийн уугуул, шатрын спортын их мастер Г.Мөнхгал юм.
Ийнхүү Монгол улс Шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 22 дахь алтан медалийг хүртээд байна.