Ачаалж байна…
Ачаалж байна…
Баттөмөр Гэрэлт-Од
gereltod.battumur@gmail.com

Эрдэнэбулган, 2026 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Хүүхдийн эрт илрүүлгийг 2026 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 84.6 хувьтай байна.
“Хүүхдийн цэцэрлэг, ЕБС-д суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг” 2026 оны 12-р сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ. 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар эрт илрүүлэг үзлэгт хамрагдвал зохих 3, 6, 11, 15 насны 6953 хүүхдээс 6044 буюу 87.3 хувийг хамруулаад байна.
Насны ангиллаар авч үзвэл:
СӨБ-36 сартай хүүхэд- 1233 буюу 74.1 хувь
ЕБС-6 настай хүүхэд-1632 буюу 93.3 хувь
ЕБС-11 настай хүүхэд-1617 буюу 82.5 хувь
ЕБС-15 настай хүүхэд-1415 буюу 88.6 хувь байна.
Эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан хүүхдүүдийг эрсдлийн түвшнээр нь үнэлгээ хийхэд хэвийн түвшинд 2310 хүүхэд, эрсдэлтэй түвшинд 972 хүүхэд үнэлэгдсэн байна. Харин нэмэлт үнэлгээ шаардлагатай түвшинд 2262 хүүхэд үнэлэгдэж, нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, лабораторийн шинжилгээ болон бусад оношилгоо шаардлагатай гэж үзэн дараагийн шатлалын ЭМБ-д үзүүлэх зөвлөмжийг боловсролын байгууллага, эцэг эхчүүдэд өгөөд байна.
Яаралтай тусламж, лавлагаа шаардлагатай гэсэн түвшин 353 хүүхдэд буюу нийт үзлэгт хамрагдсан хүүхдийн 6.0 хувьд илэрснийг тухайн өдөрт нь холбогдох яаралтай ЭМБ-д үзүүлэх зөвлөмж өгчээ.
Дээрх ажлыг Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Хүүхдийн цэцэрлэг, ЕБС-д суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг” зохион байгуулах тухай Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын 2026 оны хамтарсан тушаал, аймгийн Засаг даргын захирамж, Эрүүл мэндийн газар, Боловсролын газрын даргын 2026 оны хамтарсан тушаалын дагуу зохион байгуулж байна.