Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency
info@montsame.gov.mn

Есөнбулаг, 2026 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт цэцэрлэг, сургуульд суурилсан хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлгийн үзлэгт хамрагдвал зохих 4000 гаруй хүүхдийн 75 хувь буюу 3500 орчим нь хамрагджээ.
Боловсролын болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар орон даяар зохион байгуулж буй уг үзлэгийг энэ оны арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлүүлэх юм.
Аймгийн хэмжээнд 3, 6, 9, 15 настай хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байгаа бөгөөд өрхийн болон сумын эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан зохион байгуулж байна. Одоогоор нийт хамрагдах хүүхдийн 75 орчим хувь нь үзлэгт хамрагдсан талаар аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Эрт илрүүлгийн үзлэгээр хүүхдийн эрүүл мэндийн байдлыг үнэлж, өвчлөл, эмгэгийг эхэн үед нь илрүүлэн оношлох, шаардлагатай тохиолдолд нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, дараагийн шатны тусламж, үйлчилгээнд холбох зорилготой юм.