Ачаалж байна…
Ачаалж байна…
Лхагва Н.
lkhagvanamshir21@gmail.com

Жаргалант, 2026 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн татвар төлөгчдийн тоо жил бүр өсөж байна. Тухайлбал, 2024 онд 67194 байсан татвар төлөгчийн тоо 2025 онд 71350, 2026 онд 71669 болж нэмэгджээ.
Татвар төлөгчдийн тоо ийнхүү өсөж байгаа нь баялаг бүтээгч, аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлого, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, татварын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажилтай холбоотой гэж албаныхан үзэж байна.
Мөн татварын бааз суурийг өргөжүүлэх, татвар төлөгчдөд зөвлөгөө, мэдээлэл хүргэх, татварын орлогын төвлөрүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох байгууллагууд ажиллаж буй.
Ховд аймгийн хэмжээнд 2025 оны татварын орлогын төлөвлөгөөг 68.9 тэрбум төгрөгөөр баталсан бөгөөд оны эцэст 65.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, төлөвлөгөөний биелэлт 94.4 хувьд хүрчээ.
Харин 2026 онд татварын орлогын төлөвлөгөөг 72.8 тэрбум төгрөгөөр баталсан нь өмнөх оныхоос нэмэгдсэн үзүүлэлт юм. Энэ сарын 16-ны өдрийн байдлаар 52.1 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлээд байна.