Ачаалж байна…
Ачаалж байна…
Г.Буянжаргал Буяка
buyka.bunduuk@gmail.com

Зуунмод, 2026 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан “Миний нутаг” яруу найргийн наадмыг Зуунмод хотын Монгол туургатан театрт гурав дахь жилдээ зохион байгууллаа.
Төв аймгийн утга зохиол, яруу найраг сонирхогчдын дунд зарласан тус наадмын эхний шатанд 27 сумаас 50 гаруй бүтээл иржээ. Улмаар хоёрдугаар шатанд 22 сумын 25 яруу найрагчийн бүтээл шалгарсан байна.
Дараагийн шатанд 10 оролцогч өөрсдийн зохиосон шүлгээр өрсөлдсөн бол шилдэг тавд шалгарсан яруу найрагчид өмнө нь олон нийтэд хүргэж байгаагүй шинэ бүтээлээ уншиж, авьяас чадвараа сорьжээ.
Наадмын тэргүүн байрт Сэргэлэн сумаас оролцсон Д.Гомбосүрэн “Тив тивээр” шүлгээрээ шалгарсан бол дэд байрт Зуунмод сумын залуу яруу найрагч Тө.Бямбасүрэн “Урмын үг” шүлгээрээ орлоо.
Гуравдугаар байрыг Борнуур сумын яруу найрагч С.Очиртөмөр “Пагмадулам” шүлгээрээ эзэлсэн бол тусгай байрт Баянхангай сумын Т.Батсуурь “Өрөөлийг гэрэлтүүлэгч”, Заамар сумын А.Алтанбагана “Ус” шүлгээрээ тус тус шалгарлаа.
Үүнээс гуравдугаар үед 10 оролцогч өөрсдийн зохиосон шүлгээрээ оролцсон бөгөөд шилдэг шатад 5 хүн өөрсдийн зохиосон олон нийтэд хүрч байгаагүй, шинэ шүлгээрээ өрсөлдсөн юм.
Мөн шилдэг 10-т шалгарсан оролцогчдод ардын уран зохиолчдын нэрэмжит шагнал гардуулжээ. Цаашид тус наадмыг хоёр жил тутамд зохион байгуулахаар болсон байна.