Ачаалж байна…
Ачаалж байна…
Лхагва Н.
lkhagvanamshir21@gmail.com

Жаргалант, 2026 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 2441 шинэ ажлын байр бий болов. Үүнээс 1441 нь байнгын, 684 нь улирлын, 316 нь түр ажлын байр юм.
Шинэ ажлын байрны дийлэнх нь уул уурхай, барилга, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарт бий болж, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалт чухал үүрэг гүйцэтгэжээ.
Аймгийн Засаг даргын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хувийн хэвшил, жижиг, дунд үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар жил бүр 600-аас дээш шинэ ажлын байр бий болгох зорилт тусгасан юм.
Өнгөрсөн онд “Баялаг бүтээгчдийг дэмжих жил” уриалгын хүрээнд хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих, жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн бизнесийг хөгжүүлэх чиглэлээр тодорхой ажил хэрэгжүүллээ. Тухайлбал, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, ахмад настан, малчин болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес эрхлэх санаачилгыг дэмжиж, 650 иргэнд 3.8 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгожээ.