Ачаалж байна…
Ачаалж байна…
Altantsetseg .G
altantsesteg1114sss@icloud.com

Баян-Өндөр,2026 оны арваннэгдүгээр сарын 17/МОНЦАМЭ/. Орхон аймагт төсөл хэрэгжүүлэх тус компани нь хог хаягдлыг боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх, нарны эрчим хүчний системд тулгуурлан байгаль орчин, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр олон улсад үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.
Орхон аймаг, Эрдэнэт хотын хувьд үйлдвэрлэл, хотжилт төвлөрсөн бүс нутгийн нэг болохын хувьд хог хаягдлын зохистой менежментийг бүрдүүлэх, дахин ашиглалт, боловсруулалтыг нэмэгдүүлэх, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах нь хотын тогтвортой хөгжилд чухал ач холбогдолтой юм.
Уулзалтын үеэр талууд хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, орон нутгийн онцлогт нийцсэн технологийн шийдлийг судлах, хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцлоо.
Цаашид тус компанийн санал болгож буй технологи, хөрөнгө оруулалтын нөхцөл, техник, эдийн засгийн үндэслэл болон байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг нарийвчлан судалж, Орхон аймгийн урт хугацааны хөгжлийн бодлого, ногоон хөгжлийн зорилттой уялдуулан хамтран ажиллах боломжийг судлахаа илэрхийллээ.