Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame2026 Montsame2026
ganaabadarch3@gmail.com

Мөрөн, 2026 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбоо (NEAR) байгуулагдсаны 30 жилийн ойн олон улсын форумын үеэр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Алексей Самбуевич Цыденов болон холбогдох албаны төлөөлөгчидтэй албан уулзалт хийлээ.
Уулзалтаар худалдаа, эдийн засаг, хил орчмын харилцаанаас гадна боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал, соёлын салбарт хамтран ажиллах талаар ярилцаж, хэд хэдэн асуудлаар харилцан тохиролцов.
Тодруулбал
ОХУ-аас шатахуун, түлшийг Ханх–Монды хилийн боомтоор саадгүй нэвтрүүлэх
Хөвсгөл аймагт үйлдвэрийн аргаар боловсруулсан малын махыг ОХУ-ын хил залгаа бүс нутгуудад нийлүүлэх
Ханх–Монды хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах, хил, гаалийн үйлчилгээг түргэн шуурхай болгох, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх
Энэ оны 12 дугаар сарын 3-ны өдөр Бүгд Найрамдах Буриад Улсын Хөдөө аж ахуйн сайдаар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймагт албан уулзалт хийх зэрэг асуудлыг ярилцаж, харилцан тохиролцсон байна.