Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Баруун-Урт, 2026 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт сүүлийн жилүүдэд дартсын спортын хөгжил эрчимжиж, хичээллэгсдийн тоо нэмэгдэж байна. Дартсын клуб албан ёсоор байгуулагдаад гурван жил болж байгаа бөгөөд өдгөө өсвөр үеийнхнээс эхлээд ахмад настнууд хүртэл энэ спортоор хичээллэх болжээ.
Гурван жилийн өмнө анхны аймгийн аврга шалгаруулах дартсын тэмцээнийг 40 орчим тамирчинтай зохион байгуулж байсан бол энэ оны тэмцээнд найман сум, 10 байгууллагын 130 гаруй тамирчин оролцсон нь энэхүү спортын цар хүрээг илтгэнэ.
Мөн аймгийн төвд дартсын гурван клуб тогтмол үйл ажиллагаа явуулж, зургаан суманд салбар клубуудыг байгуулсан байна. Үүнтэй холбоотойгоор тамирчдын ур чадвар ч өсөж, бүс, улсын томоохон тэмцээнүүдэд Сүхбаатар аймгийн тамирчид оролцдог болжээ.