Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. АНУ-ын Мэрилэнд мужид үйл ажиллагаа явуулдаг “Монгол эрдэм” сургууль 2026-2027 оны хичээлийн жилийн нээлтээ хийлээ.
Нээлтийн үеэр уг сургуулийн сурагчид “Монгол туургатан хүүхдүүдийн урлагийн наадам”-аас шагнал хүртсэн гоцлол болон хамтлаг үндэсний дуу бүжгийн үзүүлбэрээс толилуулав.
Тус сургуулийн сургалтад монгол хэл, түүх, дуу хөгжим, дүрслэх урлагийн хичээлээс гадна хүүхэд багачуудын зан чанар, хүмүүжил төлөвшилд чиглэсэн хөтөлбөрүүд багтсан байна.
Мөн энэ хичээлийн жилээс гадаад иргэдэд зориулсан монгол хэлний хөтөлбөрийг эхлүүлсэн гэж Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-наас мэдээллээ.

